Нягтлан бодох бүртгэлийг өөрийн AI багштайгаа сур.

Багш болох AI

Entry Academy таны ChatGPT эсвэл Claude-ийг нягтлан бодох бүртгэлийн багш болгоно. Багш хичээлийг таны хурдаар тайлбарлаж, дасгал өгч, шалгалт авна — харин хариуг Entry шалгадаг тул AI таамаглахгүй.

Туршилтын дараа 59,000₮ / сар · Entry Accounting-ийн хэрэглэгчдэд үнэгүй

1.0

Бүртгүүлэх

app.entry.mn-д Entry Academy-гаар бүртгүүлнэ. 24 цаг үнэгүй туршина — програм суулгах, төлбөрийн хэрэгсэл оруулах шаардлагагүй.

2.0

AI-гаа холбох

ChatGPT эсвэл Claude-ийг Entry-тэй нэг товчоор холбоно. Та өөрийн AI бүртгэлээр нэвтэрч, зөвшөөрлөө өгнө (OAuth).

Шаардлага

ChatGPT эсвэл Claude-ийн төлбөртэй хувилбар (жишээ нь ChatGPT Plus, Claude Pro) шаардлагатай. ChatGPT-д холбохдоо Developer mode-ийг идэвхжүүлнэ.

3.0

AI багшаа тохируулах

Entry-ийн нүүр хуудаснаас багшийн зааврыг хуулж ChatGPT эсвэл Claude-ийн төсөлд буулгана. Зорилгоо хэлбэл — ажилд орох, өөрийн бизнесийн санхүү, шалгалтад бэлдэх — багш тань түүнд тохируулж заана.

4.0

Сурах, дасгал ажиллах

Багш хичээлийг хэсэг хэсгээр тайлбарлаж, дасгал өгнө. Та өөрөө бодож хариулна — хариуг Entry шалгаж, буруу бол хаана алдсаныг хэлнэ. Сул сэдвээ давтах хугацаанд нь дахин ажиллана.

  • Дасгал бүр шинэ тоотой — цээжлэх биш, ойлгох
  • Хариуг Entry-ийн сервер шалгана — AI таамаглахгүй
  • Таныг оролдохоос өмнө зөв хариуг хэлэхгүй
  • Журнал, тоон бодлого, сонголттой асуулт
  • Сул сэдвийг 1, 3, 7, 21 хоногийн дараа давтуулна
  • Ахиц тань Entry-д хадгалагдана
  • Вэб шалгалт: 20 асуулт, 45 минут, 80% тэнцэнэ
  • Тэнцвэл баталгаажуулах кодтой гэрчилгээ — PDF, QR

Хэнд зориулсан бэ.

Нягтлангаар ажилд орох гэж буй, мэргэжлийн шалгалтад бэлдэж буй, эсвэл өөрийн бизнесийн санхүүг ойлгохыг хүссэн хүн бүрд. Багш таны зорилго, түвшинд тохируулж, сул сэдвээ давтуулна.

Entry Accounting-ийн аль ч багцад Academy үнэгүй багтах тул ажилтнуудаа ч сургаж болно.

Entry Academy

24 цаг үнэгүй
59,000₮/ сар

Өөрийн ChatGPT эсвэл Claude-ийг нягтлан бодох бүртгэлийн AI багш болгоно.

  • Хичээл, дасгал, шалгалт таны хурдаар
  • Дасгал бүр шинэ тоотой, хариуг Entry шалгана
  • Сул сэдвээ давтуулж, ахицаа хянах
  • Вэб шалгалт, баталгаажуулах гэрчилгээ
  • IFRS, татвар, цалингийн мэдлэгийн сан
  • — Бүртгэлийн модуль болон санхүүгийн тайлангийн систем багтахгүй
Academy эхлэх

Багш, байгууллагад.

Их сургууль, сургалтын төв, нягтлан бодох бүртгэлийн фирм ангиараа сургаж, сурагч бүрийн ахицыг нэг самбараас хянана. Сурагч бүр өөрийн дадлагын компанитай ажиллах тул бие биеийн хариуг харахгүй.

Пилотод нэгдэх →

  • Анги үүсгэж сурагчдаа кодоор эсвэл и-мэйлээр урина
  • Сурагч бүрийн ахиц, шалгалтын оноо, гэрчилгээг нэг самбараас — Excel-ээр
  • Курс, хичээлээр даалгавар, хугацаа өгнө — хугацаа дөхөхөд сурагчид сануулна
  • Сурагчийн хариулт, дадлагын дэвтэр багшид харагдахгүй — зөвхөн үр дүн

Бүртгүүлээд AI-гаа холбоход эхний хичээл тань бэлэн.

24 цаг үнэгүй турших